“Бүс ба зам”-ын зураг төлөвлөгөө бодитоор биелэв
2023-03-10 14:19:25
Share
Share this with Close
youtube WeChat

14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1 дүгээр чуулганы хэвлэлийн бага хурал дээр Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган хэлэхдээ, “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах санаачилгыг дэвшүүлснээс хойших 10 жилд нэг их наяд шахам ам.долларын  хөрөнгө оруулалт хийгдэж, хамтын ажиллагааны 3000 гаруй төсөл хэрэгжүүлж, "Бүс ба зам" дагуух орнуудад 420 мянган ажлын байр бий болгож, 40 сая шахам хүн ядуурлаас гарахад бодит дэмжлэг болж, улс орнууд хамтдаа хөгжих өргөн зам тавигдлаа" гэсэн юм.

Хятад улс энэ онд “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь удаагийн форумыг зохион байгуулна гэж Чинь Ган хэлэв.


\Уртнасан\