“Умардын урсгал”-ыг дэлбэлсэн нь хэдхэн хүний хийчих зүйл биш гэв
2023-03-10 10:19:33
Share
Share this with Close
youtube WeChat

Байгалийн хийн “Умардын урсгал” хоолой дэлбэлэгч этгээдүүд нь Украиныг дэмжигч нэгэн бүлэг байсан гэж саяхан Америк, Герман зэрэг орнуудын мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Мөн 5 эрэгтэй, 1 эмэгтэйгээс бүрдсэн нийт 6 хүний багийг Германы засгийн газар мөрдөн шалгаж байна гэж Германы хэвлэлд мэдээлжээ. Гэтэл Германы Шинжлэх ухаан, улс төрийн сангийн батлан хамгаалахын чиглэлээрх судлаач мэргэжилтэн Голан Свистек үүнд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

“Умардын урсгал” хоолойн гэмтэл  нь “Асар хүчтэй дэлбэрэх төхөөрөмж”-ийн дэлбэрэлтээс болсон бөгөөд 500 кг тэсрэх бодистой дүйцэхүйц хүчтэй байсан гэж Германы аюулгүй байдлын байгууллага мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээлж байсан. Голан Свистек хэлэхдээ, "Ийм их хэмжээний тэсрэх бодисыг хэрэглэхэд томоохон зохион байгуулалттай бөгөөд маш ээдрээ төвөгтэй бэлтгэл ажлууд шаардагдана" гэжээ.

Мөн тэрбээр "Хэн үүнээс ашиг хүртэх вэ гэдэг нь чухал. Харин Украиныг үүнээс ашиг хүртэхгүй гэж бид үзэж байна. Ноднингийн есдүгээр сард Украин дайн мөргөлдөөний хүнд үед байсан тул өрнөдийнхөнд заавал түшиглэх ёстой байсан. Урт хугацааны төлөвлөгөө шаардсан ийм ажиллагаа явуулж, Орос болон Европын ашиг тусыг хохироохын тулд “Умардын урсгал” хийн хоолойг эвдлэх нь учир шалтгаанд нийцэшгүй зүйл" гэсэн байна.

 

\Уртнасан\