Далайн уснаас лити олборлох төсөл хэрэгжих гэж байна
2023-03-10 14:18:21
Share
Share this with Close
youtube WeChat

Далайн усыг давсгүйжүүлж, өтгөрүүлсэн давсны уусмалаас литийг гаргаж авах дэлхийн анхны хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурах ёслол гуравдугаар сарын 8-нд Хятадын Чиндао хотод болов. Уг төсөл нь далайн усыг давсгүйжүүлэх Байфа үйлдвэрт хэрэгжиж, 12-р сарын эцсээр албан ёсоор ашиглалтад орох төлөвтэй байна.

Эх сурвалжаас үзвэл, тус төсөл нь далайн уснаас лити олборлох аргыг туршсан дэлхийн анхны төсөл юм. Далайн усанд 230 тэрбум тонн литийн нөөц хадгалагдаж байгаа бөгөөд уламжлалт бус нөөцийн хувьд далайн ус нь геополитикийн нөлөөгөөр хязгаарлагдахгүй байдаг. Далайн уснаас лити олборлох хувилбаруудыг далайн эрэг орчмын цахилгаан станцууд болон далайн усыг шууд ашигладаг аж үйлдвэрийн төслүүдээр дамжин өргөтгөх боломжтой. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Хятад улс литийн нөөцийн импортоос ихээхэн хамааралтай байдлыг үе шаттайгаар бууруулж, бие даасан, хяналттай литийн нөөцийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, далайн усыг давсгүйжүүлэх аж үйлдвэрийн гинжин хэлхээг өргөтгөж, хөгжлийг ахиулах нь стратегийн болон практик ач холбогдолтой юм.