Улс орнуудын удирдагч нар баяр хүргэв
2023-03-11 14:53:50
Share
Share this with Close
youtube WeChat

3 дугаар сарын 10-ны үдээс өмнө чуулсан 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1 дүгээр бүгд хурлаар Ши Жиньпинийг БНХАУ-ын даргаар сонгосны дараа улс орнуудын удирдагчид түүнд баяр хүргэжээ.

Камбожийн хаан Нородом Сихамони “Эрхэм Ши Жинпин дарга та БНХАУ- ын даргаар улиран сонгогдсонд халуун баяр хүргэж байна. Танай мэргэн удирдлага дор Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, цар тахлын сөрөг нөлөөг амжилттай давж, эдийн засгаа хөгжүүлж чадлаа. Танай алсын хараа, хүчирхэг удирдлагаар Хятад улс товлосон хугацаандаа орчин үеийн хүчирхэг социалист орон болно гэдэгт би итгэж байна. Сианук хаан болон Хятадын ахмад үеийн удирдагчдын тогтоож хөгжүүлсэн Камбож, Хятадын найрамдал шинэ эринд үр дүнгээ өгнө гэдэгт би бат итгэж байна. Хятадын ард түмнийг илүү гэгээлэг маргааш руу хөтлөхийг хүсэн ерөөе” гэжээ.

Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла “таныг БНХАУ-ын даргаар улиран сонгогдсонд халуун баяр хүргэж байна. Итали, Хятад хоёр орны нягт харилцаа холбоо, ард түмний найрамдал нь харилцан ашигтай хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх хамтын эрмэлзлийг тусган харуулж байна. Хоёр тал өнөөгийн боломжийг ашиглан, Итали, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр ахиулахыг хүсэж байна” гэжээ.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич “Эрхэм ноён та БНХАУ-ын даргаар улиран сонгогдсон нь ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, Хятад нэр нөлөөг дээшлүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсны баттай нотолгоо юм. Танай хичээнгүй, мэргэн, алсын хараатай удирдлага дор Хятад улс олон салбарт шинэ, гайхалтай амжилтад хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна. Сербийн ард түмэн та болон Хятадын ард түмэн гэх жинхэнэ найз нөхөдтэй гэдгээрээ бахархаж баярлаж явдаг. Серби улс нэг Хятадын зарчим, "нэг улс хоёр систем"-ийн бодлогыг тууштай дэмжиж байна. Би Серби, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр ард түмний найрамдлыг улам бэхжүүлэхийн төлөө та бүхэнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес “Эрхэм ноён та БНХАУ-ын даргаар улиран сонгогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Танай шинэ бүрэн эрхийн хугацаанд Хятад улс үргэлжлэн дорвитой хөгжиж, ард түмнээ улам аз жаргалтай амьдруулахыг хүсэн ерөөж байна” гэжээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Морос “Ши Жиньпин дарга бол агуу удирдагч, Венесуэлийн ард түмний анд нөхөр юм. Венесуэл хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх замаар Хятад улстай мөр зэрэгцэн урагшилж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахад бэлэн байна” гэжээ.

Төв Африкийн ерөнхийлөгч Фаустин-Арчанж Туадера “Хятад улсын хоёр чуулган амжилттай хуралдсан нь Хятад улсын хувьд маш том үйл явдал, Хятад Африкийн ард түмний хувьд ч агуу үйл явдал, баярт үйл явдал юм. Та Хятад улсын даргаар улиран сонгогдсон нь Хятадын нийт ард түмний хүлээлт төдийгүй би болон Хятад, Африкийн ард түмэн, энх тайван, хөгжлийн эрхэм үйлсийн төлөө зүтгэж буй дэлхийн нийт ард түмний хүлээлт юм. Танай хүчирхэг удирдлага дор Хятадын ард түмэн социалист орчин үеийн улс орныг цогцоор нь байгуулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулах шинэ аянд гарцаагүй агуу ялалт байгуулна гэдэгт би итгэж байна” гэв.

Коморын Ерөнхийлөгч Азали Ассумани “Эрхэм дарга та Хятад улсын даргаар улиран сонгогдсон нь та улс орноо амжилттай удирдахад  Хятадын ард түмэн бүрэн илтгэл хүлээлгэж байгааг дахин нотолж байна. Та шинэ бүрэн эрхийн хугацаандаа Хятадын ард түмнийг улам их хөгжил дэвшилд золгуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Хятад улс дэлхийн хэмжээнд, ялангуяа Африкт олон талт харилцаа, энх тайван, аюулгүй байдал, ахиц дэвшлийг бэхжүүлэхэд илүү их удирдагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна” гэжээ.