Сирийн хямрал бүтэн 12 жил даамжирчээ
2023-03-11 14:57:12
Share
Share this with Close
youtube WeChat

Маргааш буюу 3 дугаар сарын 12-нд Сирид хямрал үүсээд бүтэн 12 жил болох гэж байгаад холбогдуулж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 3 дугаар сарын 10-нд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл нийтлээд, сүүлийн 12 жилийн турш Сирийн ард түмэн хүмүүнлэгийн маш ноцтой хямралд нэрвэгдсэн бол энэ онд хүчтэй газар хөдлөлт нөхцөл байдлыг улам хүндрүүлснийг онцолжээ. 

Антонио Гутерриш, бид зуурдаар нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ гамшигт нэрвэгдсэн бүх хүмүүсийн хэрэгцээг хангах үүднээс бүх төрлийн арга хэмжээний хэрэгжилт, эд материалын хангамжийг баталгаажуулах ёстой. 

Газар хөдлөлтийн дараах Сирид үзүүлэх дэмжлэгийг улс төрийн замнал дахь шинэ эрч хүч болгож, Сирийн мөргөлдөөний үндсэн асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөн Сирийн холбогдох талууд, олон улсын ашиг сонирхлын гол талуудтай хамтдаа Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг үргэлжлүүлэн ахиулж, энх тайван, тогтвортой хөгжилд хүрэх замналыг нээх ёстой. Нэгдсэн арга хэмжээ авч, үндэсний хэмжээнд гал зогсоож, Сирийн ард түмний хууль ёсны хүсэл эрмэлзлийг биелүүлэхэд түлхэц өгч, дүрвэгсдийг аюулгүй, нэр төртэйгөөр сайн дураасаа буцаж ирэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэжээ. Түүнчлэн Сирийн  тусгаар тогтнол, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай  дэмжихээ тэрээр дахин онцолжээ.