Хятад улс эдийн засгаараа дэлхийн хөгжилд хүч сэлбэнэ
2023-03-12 15:40:49
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдрүүдэд Хятад улсад хуралдаж буй жил тутмын хоёр чуулган олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байсаар байна. Тэд Хятад улсын эдийн засгийн хөгжилд анхаарал хандуулж, Хятадын эдийн засаг бүс нутгийн хөгжил, тэрчлэн дэлхийн эдийн засгийн сэргэлтэд маш хүчтэй хувь нэмэр оруулах болно хэмээн санал нэгтэй үзэцгээсэн байна. 

Канадын Квебекийн Коммунист Намын нарийн бичгийн дарга Адриан Уэльс хэлэхдээ, “Хятадын хоёр чуулган бол маш арчилсан үйл явц гэж үзэж байна. Яагаад гэвэл Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд сонгогдсон төлөөлөгчид эдийн засагт чиглэсэн төлөвлөгөө, хэтийн зорилтын талаар хэлэлцдэг юм. Улс орных нь эдийн засаг эрхбиш өсөлтөө батлах ёстой гэж Хятад улс үзэж байгаа нь ард иргэдээ бодолцсон хэрэг. Учир нь ард иргэдийн хэрэгцээ шаардлага өссөөр байгаа болохоор тогтвортой өсөлт нэн шаардлагатай. Хятад улс эдийн засгаа ард иргэдийнхээ хүсэл зоригийн дагуу хөгжүүлж байгаа нь дэлхий нийтэд  урам зориг өгч байна” гэжээ. 

Өмнөд Африкийн Үндэсний конгрессын  дэд дарга Зеноли хэлэхдээ, Хятад улс том гүрний хувьд хэт ядуурлыг амжилттай арилгасан. Дэлхийн хувьд  засаглалын маш амжилттай жишиг болсон. Энэ нь зөвхөн Хятад улсын ололт амжилт төдийгүй бусад орны улс төрийн нам, засгийн газруудын туршлага судлах чухал лавлагаа болох юм гэжээ.

Түүнчлэн Хятад улс эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ  “Бүс ба зам” санаачилгаар бусад улс орны хөгжилд боломж олгосон гэж олон улсын шинжээчид үзэж байна.

Араб-Хятадын найрамдлын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Али Юсуф хэлэхдээ, хөгжиж буй орнуудын өнцгөөс авч үзвэл Ши Жиньпин даргын хамгийн том амжилтын нэг нь түүний дурдсан  "Бүс ба Зам" санаачилга болно. Энэ санаачилга бүс нутгийн улс орнуудын эдийн засгийн хөгжилд тулгарч буй олон асуудлыг шийдсэн учраас эдгээр орны ард түмэнд маш их үр өгөөжөө хүртээсэн гэжээ. 

Японы Цүкүбагийн их сургуулийн хүндэт профессор Эйичи Шиндо: “Бүс ба зам”санаачилга нь Европын зах зээл болон Хятадын зах зээлийн уялдаа холбоог улам нягтруулсан гэжээ.