Хятадын хүний эрхийн хөгжлийн бодит байдлыг танилцуулжээ
2023-03-12 15:44:27
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн  нутгийн цагаар 9-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52-р чуулганы үеэр Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэгээс “Хятадын хүний эрхийн онол ба практик”сэдвээр салбар форум зохион байгууллаа. Уг форумд оролцсон олон мэргэжилтэн Хятадын хүний эрхийн хөгжлийн бодит байдлыг адил бус өнцгөөс танилцуулжээ. 

Хятадын Төвөд судлалын үндэсний төвийн Нийгэм, эдийн засгийн хүрээлэнгийн профессор Жалүө сүүлийн үед олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан худал мэдээллийг няцаажээ. Тэрээр хэлэхдээ, дотуур байртай сургуулиудыг байгуулсан нь Төвөдийн хүн амын амьдралын онцлог, газар зүйн орчин зэргийг бүрэн харгалзан үзсэн. Энэ нь Төвөдийн алслагдсан нутгийн хүүхдүүдийн  боловсрол эзэмших эрхийг хамгаалсан төдийгүй Төвөдийн хөгжилд олон тооны боловсон хүчин бэлдэж өгсөн гэлээ. 

Шиньжян нутагтай профессор Махемути, доктор Ниробар Алти нар хэлэхдээ, Хятадын засгийн газар Шиньжянд ард иргэдэд үр өгөөжтэй хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлснээс  Шиньжяны  хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулах ажил бүх талаар ахиц дэвшил гаргасан гэжээ.