БНСУ-ын иргэд эсэргүүцэл илэрхийлжээ
2023-03-12 15:35:07
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-ний үдээс хойш БНСУ-ын хэд хэдэн иргэний хөдөлгөөний төлөөлөгчид Сөүл хотын захиргааны талбайн урд зам дээр цугларч, дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы албадан хөдөлмөрлүүлсэн хэргийн хохирогчдод нөхөн олговрыг гуравдагч этгээдээр төлүүлэх гэсэн засгийн газрынхаа төлөвлөгөөг эсэргүүцэв. 

Тус орны засгийн газар энэ сарын зургаанд дэлхийн хоёрдугаар дайны үед Японы албадан хөдөлмөрлүүлсэн хэргийн хохирогчдод олгох нөхөн олговрыг Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны харьяа консорциум Японы компаниудын өмнөөс зохицуулахаар шийдвэрлэжээ. Төлөвлөгөө гарсны дараа хамгийн том сөрөг хүчин болон иргэний байгууллагууд эсэргүүцэл илэрхийлж, энэ бол үндэстнийхээ нэр төрийг уландаа гишгэж, “бусдын өмнөөс өөрийнхөө хацрыг алгадсан хэрэг” хэмээн хатуу шүүмжилж байна. 

Энэ сарын 16-нд БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёль Японд айлчилна. Албадан хөдөлмөрлүүлсэн хэргийн хохирогчдод нөхөн олговор олгох төлөвлөгөөг засгийн газраас "шуурхай боловсруулж" зарлаж байгаа нь Японтой харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаагаа илэрхийлэхийн төлөө хэмээн тус орны хэвлэлүүд мэдээлж байна.