Өнгөрсөн онд нийтдээ 3.83 сая га газрыг ойжуулжээ
2023-03-12 15:15:34
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /3 дугаар сарын 12/ Хятад улсын мод тарих үндэсний 45 өдөр тохиож байгаа бол Хятадын Ойжуулалтын үндэсний зөвлөлийн Тамгын газар мөн өдөр “2022 оны Хятад улсын нутаг дэвсгэрийн ойжуулалтын сонсгол мэдээ”-г нийтэлжээ.

Сонсгол мэдээнд, 2022 онд үндэсний хэмжээнд 3 сая 830 мянган га газрыг ойжуулж, 3 сая 214 мянган га газарт өвс тарьж, 1 сая 847 мянга 300 га цөлжсөн газрын хөрсийг сэлбэн зассан хэмээн тэмдэглэжээ.

Одоогоор Хятад улсын үндэсний ой бүрхэвч 24.02%-д хүрч, ойн нөөц 19.493 тэрбум шоо метр болж, ойн талбай, нөөц нь дараалан 30 гаруй жил өсөн нэмэгдсэн байна.

Хятадын Ой, бэлчээрийн үндэсний газрын Экологийг хамгаалах, нөхөн сэргээх газрын нэгдүгээр дэсийн байцаагч Ү Шөүли: Сүүлийн 10 жилд хөрсний элэгдлийн талбай 21,23 сая гаар багассан байна. Цөлжсөн газар нутгийн талбай өнгөрсөн зууны сүүлчээр жилд дунджаар 343,600 гагаар нэмэгдэж байсан бол одоо жилд  198,000 гагаар багасах болсон гэжээ.

Үүнээс гадна Хятад улс хот суурины ойжуулалт, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хөдөө тосгоны эко бүтээн байгуулалт зэргийг эрчимжүүлснээр хотуудын нэг хүнд ногдох цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн талбай 2011 онд 11.8 метр квадрат байсан бол 2021 онд 14.78 ам метр болж, хөдөө тосгоны ногоон байгууламжийн талбай 32.01%-д хүрчээ.