Эдийн засгийг өсгөхөд илүү чармайлт шаардлагатай
2023-03-13 11:31:44
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр (3-р сарын 13) 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган хаагдаж, дараа нь Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэвлэлийн бага хуралд оролцон, гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулав. Ерөнхий сайд Ли Чян "Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувь байхаар тогтоосон. Олон хүчин зүйлийг иж бүрнээр нь авч үзсэний үндсэн дээр энэ тоог гаргасан юм. Хятадын эдийн засгийн хэмжээ маш том, 120 их наяд юань давсан. Гэхдээ олон шинэ сорилттой тулгарч байна. Ийм өндөр суурь тоон дээр 5 хувийн өсөлт гаргах нь амаргүй. Бид илүү шаргуу ажиллах хэрэгтэй" гэлээ.