Балбын шинэ ерөнхийлөгчид баяр хүргэв
2023-03-14 18:30:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 3 дугаар сарын 14-нд Балбын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Рам Чандра Поуделд баяр хүргэжээ. 

Ши Жиньпин: Хятад, Балба бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш орнууд юм. 1955 онд дипломат харилцаа тогтоосноос нааш хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжлөө хадгалж, улс орнууд хоорондын энх тайванч харилцааны үлгэр жишээ болсон юм. Хятад, Балбын харилцаанд би ихэд анхаарал хандуулдаг бөгөөд эрхэм ноён тантай хамт уламжлалт найрамдлыг улам бадруулж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, “Бүс ба зам”-ыг хамтаар өндөр стандартын дагуу бүтээн байгуулж, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, улмаар стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй урагшлуулахад бэлэн байна гэжээ.