Турк улсад газар хөдөлснөөс 48 мянга гаруй хүн амь үрэгджээ
2023-03-14 15:13:17
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Туркийн өмнөд хэсэгт 2-р сарын 6-нд  хүчтэй газар хөдөлсөн билээ. Хамгийн сүүлчийн мэдээгээр  амиа алдсан хүний тоо 48 мянга 448  болжээ. Үүнээс  6660 хүн  гадаадын иргэн байсан гэж Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу өчигдөр мэдэгджээ.

Мөн өдөр өмнөд нутгийн Хатай хотод болсон хэвлэлийн бага хуралд Сойлу хэлэхдээ, "Гамшгийн бүсэд нурангийг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор 430 мянга гаруй майхан барьж, 13800 түр бие засах газар байгуулсан.  Хохирогсдод зориулж 115 мянга 600 орчим  контейнер тохижуулахаар төлөвлөж байна" гэв.

Туркийн өмнөд хэсэг, Сирийн хилийн ойролцоо 7.7 баллын хүчтэй газар хөдөлж, Хатай муж ноцтой хохирол амссан юм. Газар хөдөлснөөс хойш ч гэсэн чичирхийлэл үргэлжилсээр байгаа бөгөөд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна.