"Хятад маягийн шинэчлэл ба дэлхийн шинэ боломж" тусгай хөтөлбөр ажиллалаа
2023-03-15 15:13:28
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр /3-р сарын 14/  Хятадын Төв Радио Телевизийн НҮБ дахь төв байрнаас зохион байгуулсан "Хятад маягийн шинэчлэл ба дэлхийн шинэ боломж"  хэмээх НҮБ-ын тусгай семинар буюу тусгай хөтөлбөр  нээлтээ хийлээ. Аюулгүйн зөвлөлийн дарга орон Мозамбикийн Гадаад хэргийн сайд Вероника Макамо, Унгарын Гадаад хэргийн сайд Питер Сижарто, Пакистаны ГХЯ-ны сайд Билавар Бхутто зэрэг олон орны төрийн өндөр албан тушаалтан нар "Хятадын "Бүс ба зам" санаачилгаас олон улсын хамтын нийгэмлэг ашиг хүртэж байна" гэжээ. Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй чухал ач холбогдолтойг хуралд оролцогчид өндрөөр үнэлэв.

Мозамбикийн Гадаад хэргийн сайд Вероника Макамо хэлэхдээ,"Ши Жиньпин дарга хүн төрөлхтний нэгдмэл цогц байгуулахыг санал болгож, дэлхийн шийдэлд хувь нэмрээ оруулсан юм. Бид дэлхийг илүү сайхан болгохын тулд арга хэмжээ авч, хамтран ажиллах ёстой. Мозамбик, Хятад хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Хятад болон Африкийн бусад орны харилцаа ч идэвхтэй хөгжиж байна" гэж онцоллоо.

Энэхүү тусгай семинар буюу тусгай хөтөлбөрийг орон нутгийн цагаар 3 сарын 14-ний өдөр CGTN-ын англи хэлний суваг болон APP, мөн Twitter, Facebook, Youtub зэрэг гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зэрэг дамжуулжээ.