Ши Жиньпиний илтгэлтэй холбоотой улс төрчдийн байр суурь
2023-03-16 10:54:05
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр /3-р сарын 15-нд/  Хятадын Коммунист нам болон дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний цахим уулзалт боллоо.  "Шинэчлэлийн зам: Улс төрийн намуудын үүрэг хариуцлага" сэдэвт  цахим уулзалтад ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин оролцож илтгэл тавив.  Ши Жиньпин "Бидэнд ямар шинэчлэл хэрэгтэй байна вэ? Бид хэрхэн амжилтанд хүрэх вэ"  гэсэн асуултанд хариулж Хятадын байр суурийг илэрхийлсэн байна.

Улс орны зүтгэлтнүүд Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа "Улс төрийн намуудын үүрэг хариуцлага, орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг удирдан чиглүүлж, ахиулах чухал хүчин мөн гэдгийг Ши Жиньпиний үг нотоллоо. ХКН орчин үеийн шинэчлэлийг  дэмжих зорилгоор дэлхийн олон орны улс төрийн  намтай хамтарч ажиллах хүсэлтэй байна. Ши Жиньпин "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга"-ыг анх удаа дэвшүүлсэн бөгөөд энэ нь дэлхийн улс орнуудын ард түмэн, соёлын солилцооны шинэ нөхцөл байдлыг бий болгоно" гэжээ.

Ливан улсын Нийгмийн дэвшлийн намын Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Захир Раад "Ши Жиньпиний хэлсэн үг хуралд оролцогсдын анхаарлаа хандуулж буй олон асуултад хариулт өглөө.Улс төрийн намууд шинэчлэлийг ахиулж, хүн төвтэй байхыг шинэчлэлийн замын түлхүүрээ болгохыг санал болголоо" гэжээ.

Олон улсын асуудлаарх Кенийн эрдэмтэн Кавенс Адхир хэлэхдээ: "Хятадын Коммунист нам олон улсын шударга ёсыг сахин хамгаалах, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих, жинхэнэ олон талт үзлийн практикийг баримталж, НҮБ-тай олон улсын тогтолцоог тогтвортой байлгахыг хичээж байна. Энх тайвангүйгээр аль ч улс орон хөгжихгүй. Хятадын Коммунист нам бусад орны улс төрийн намуудад сайн үлгэр дуурайл үзүүлсэн”.

Орос-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд дарга, Оросын Ази Номхон далайн судалгааны төвийн захирал Сергей Санакоев, "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь хүн төрөлхтний нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлал, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын зүй ёсны хөгжил юм.  Ийм ч учраас хуралд оролцогсдын дэмжлэг авч байна. Шинэ санаачилга нь олон соёл иргэншил зэрэгцэн орших,  дэлхийн олон туйлт байгуулалтыг ахиулж, дэлхий дахины хөгжил цэцэглэлтэд  эерэг үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.