"Москваг нүүлгэнэ" гэсэн яриаг үгүйсгэв
2023-03-16 11:21:57
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Спутник, РИА Новости агентлагийн мэдээлснээр, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков,  "Оросууд нийслэлээ дотогшоо шилжүүлнэ" гэсэн Украинчуудын мэдээлэлд  хариулт өгч, "Энэ нь худлаа" гэж мэдэгдэв. Саяхан Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов "Оросууд нийслэлээ Оросын дотоод нутаг руу шилжүүлэх тухай ярьж байх шиг байна" гэж мэдэгдсэн юм. Энэ талаар Песков “Энэ бол үндэслэлгүй яриа” гэж хэлсэн байна.

Сүүлийн үед ОХУ-ын зарим улс төрчид, эрдэмтэд нийслэл хотыг нүүлгэх санал гаргаж байсан тухай нийтэлжээ. Тухайлбал, "ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нийслэлийг Сибирьт нүүлгэн шилжүүлж, тэнд хэд хэдэн том хотуудыг байгуулж, Оросын эдийн засгийн төв болгож, улмаар орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхийг санал болгож байсан гэж 2021 оны наймдугаар сард Оросын “Чөлөөт хэвлэл” мэдээлж байлаа. Үүнтэй холбогдуулан санал асуулга явуулахад Оросын иргэдийн 20 хувь энэ  саналыг дэмжиж байна" гэж хэвлэлд мэдээлжээ.