Хэрэглээний зах зээлийг идэвхижүүлэх аян эхэлжээ
2023-03-17 10:19:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамнаас 2023 оныг "Хэрэглээг нэмэгдүүлэх жил", гуравдугаар сарыг "Үндэсний хэрэглээг дэмжих сар" болгон зарласантай холбогдуулан олон газар хөнгөлөлтийн тасалбар /купон/ гаргаж, хэрэглээний сэргэлт, өсөлтийг дэмжиж эхэлжээ.

Бээжин хотын Худалдааны товчооноос хэрэглэгчдэд зориулсан 1600 юаний үнэ бүхий тасалбар олгож эхэлсэн бөгөөд түүгээр нь агааржуулагч, гар утас зэрэг 55 төрлийн ногоон ухаалаг бүтээгдэхүүн худалдан авах боломжтой юм байна. Жэнжөү, Далянь, Линь-И, Нинбө, Чэндү зэрэг хот суурингууд автомашины хэрэглээний хөнгөлөлттэй тасалбар олгожээ.

Хөнгөлөлттэй тасалбар олгох нь хэрэглэгчдэд ашигтай төдийгүй нийгмийн бүхий л салбарынхны хэрэглээний зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлж байгааг сурвалжлагч онцолсон байна.

Макао, Хонконгийн бүсүүд ч аялал жуулчлал, зочид буудлын хэрэгцээг дэмжих зорилгоор хөнгөлөлтийн тасалбар гаргаж эхэллээ. Жижиглэн худалдааны платформын мэдээллээс үзэхэд, хэрэглээний хөнгөлөлттэй тасалбарыг тараасны дараа Макаогийн зочид буудлын захиалгын хэмжээ сарын өмнөхөөс 80 орчим хувиар өссөн нь цаашдаа эх газрын жуулчдын аялах сонирхлыг нэмэгдүүлж байна.