Хонконгт байгуулсан анхны академичийн ажиллах өртөө нээгдлээ
2023-03-18 16:24:33
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын инженерийн академийн Хонконгт байгуулсан анхны академичийн ажиллах өртөөг 17-нд албан ёсоор нээлээ.

Уг Академичийн ажиллах өртөөг Хятад улсын барилгын инженерийн олон улсын компани болон Хятадын инженерийн академийн академич Чэн Шяншэн хамтран байгуулж, Хонконгт барилгын салбарын тэргүүний судалгааны үр бүтээлийг зээлдэн оруулж, Их Булангийн бүсийн чадварлаг боловсон хүчний солилцоог дэмжиж, Их Булангийн бүсийн байгуулалтад хувь нэмэр оруулахын төлөө хүчин зүтгэл гаргах болно.

Эх сурвалжаас үзвэл, уг өртөө ажиллаж эхэлснээр, ногоон хөгжил, ухаалаг барилга зэрэг зангилаа техникийн салбарт хүч сорьж, том төслийн техникийн шинэчлэлийг түргэтгэж, Шэньжэн, Хонконгийн уялдаатай хөгжлийг дэмжиж, шинжлэх ухаан техникээр Хонконг хөгжүүлэх, барилгын салбарын шинжлэх ухаан техникийг өөрчлөлтийг манлайлах зорилготой юм.