Сирийн ерөнхийлөгч АНЭУ-д айлчилжээ
2023-03-20 10:45:16
Share
Share this with Close
youtube WeChat

Сирийн ерөнхийлөгч Башар Асадын  Арабын Нэгдсэн Эмират Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ.  Ерөнхийлөгчийг нийслэл Абу Даби хотноо  АНЭУ-ын ерөнхийлөгч Мухаммад ибн Заид Аль Нахайян хүндэтгэн тосож авлаа гэж Сирийн Үндэсний Мэдээллийн агентлаг өчигдөр үдээс хойш мэдээлжээ.

Башар Асад өнгөрсөн оны 3 дугаар сарын 18-нд АНЭУ-д айлчилж байсан юм. Энэ нь 2011 онд эхэлсэн дотоодын үймээнээс хойш Сирийн удирдагч АНЭУ-д хийсэн анхны албан ёсны айлчлал байжээ. Энэ удаад жилийн дараа ийнхүү айлчилж байна. Сүүлийн үед Саудын Араб, Ираны харилцаа сайжирч байгаа цаг үетэй давхцан Башар Асад АНЭУ-д  айлчилж байна.