Ши Жиньпин ОХУ дахь айлчлалаа эхлүүлэв
2023-03-20 19:13:32
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин ОХУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлж, Москвагийн Внуково олон улсын нисэх онгоцны буудалд хэлсэн үгэндээ "Путин ерөнхийлөгчийн урилгаар миний бие ОХУ-д төрийн айлчлал хийж буйдаа баяртай байна. Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байна. Хятад, Орос хоёр орон уул усаараа залгалдсан найрсаг хөршүүд. 10 жилийн өмнө БНХАУ-ын даргаар сонгогдсоныхоо дараа ОХУ-д төрийн айлчлал хийж, Путин ерөнхийлөгчтэй хамт Хятад, Оросын харилцааны иж бүрэн хөгжлийн шинэ хуудсыг эхлүүлсэн юм. 10 жилийн турш Хятад Орос улсууд эвсэл холбоо үл байгуулах, сөргөлдөхгүй байх, гуравдагч талд чиглэхгүй байх зарчмын үндсэн дээр хоёр талын харилцааг хөгжүүлэн бэхжүүлж, харилцан хүндэтгэсэн, энх тайван зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа хожих шинэ хэлбэрийн том гүрний харилцааны жишиг тогтоосон юм. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа өргөжин тэлж, олон улсын хамтын ажиллагаа ойр дотно үр дүнд хүрлээ. Хятад, Оросын харилцааны хөгжлийн ололт амжилт нь хоёр орны ард түмэнд бодит ашиг тусаа хүртээж, дэлхийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан юм.

Хятад, Орос нь дэлхийн том гүрэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Дэлхий ертөнц хүчтэй өөрчлөгдөж буй энэ үед Хятад улс ОХУ-тай хамт НҮБ-д түшиглэсэн олон улсын тогтолцоо, олон улсын хууль тогтоомж, түүнд суурилсан олон улсын дэглэм, НҮБ-ын дүрэм, зарчимд тулгуурласан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сахин хамгаалж, олон талт үзлийг тууштай баримталж, дэлхийн олон туйлт байдал, олон улсын харилцааны ардчиллыг ахиулж, дэлхийн засаглалыг илүү шударга, үндэслэлтэй замаар хөгжүүлэх болно.

Айлчлалынхаа үеэр Путин ерөнхийлөгчтэй хоёр талын харилцаа, анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо солилцож, шинэ эриний Хятад, Оросын стратегийн зохицуулалт, бодит хамтын ажиллагааны хэтийн төлвийг зураглахыг хүсэж байна. Айлчлал маань үр дүнтэй болж, Хятад Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд шинэ түлхэц болно гэдэгт итгэлтэй байна" гэжээ.