Уурхайн халдлагад хятад иргэд амь насаа алдлаа
2023-03-20 15:08:21
Share
Share this with Close
youtube WeChat

Төв Африкийн нэг алтны уурхайд халдлага гарч, Хятадын олон иргэн бэртэж, 9 хүн амь үрэгджээ. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч танилцуулахдаа, "Өчигдөр  Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай компанид зэвсэгт халдлага гарч,  9 хятад иргэн  амь үрэгдэж,  2 хүн хүнд шархаджээ. Энэ асуудлыг  Ши Жиньпин дарга онцгойлон анхаарч, үрэгдсэн хүмүүсийн ар гэрт туслах, шархадсан хүмүүсийн амь насыг аврах ажлыг шуурхайлж, гэмт этгээдүүдэд хуулийн дагуу хатуу цээрлэл үзүүлж, Хятадын иргэдийн аюулгүй байдлыг хангах заавар шийдвэр гаргалаа.

Хятадын ГХЯ, Ши Жиньпин даргын зааврыг шуурхай хэрэгжүүлж, тус улсад буй консулын газарт 24 цагийн  онц байдлын дэглэм тогтоож,  Бээжин хотод суугаа Төв Африкийн элчин сайдын яамтай холбогдсон байна. Хятадад суугаа элчин сайд энэ асуудлаар онцгой горимоор яаралтай ажиллаж байгаа бөгөөд Төв Африкт суугаа Хятадын Элчин сайдын яамнаас ажлын хэсэг  гарч, хэргийн газарт очоод байна" гэжээ.