Цөмийн бохир усыг далайд зайлуулах нь хариуцлагатай орны хийх үйлдэл биш
2023-03-21 19:20:59
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 21-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин хэлэхдээ, саяхан Хятадын Гадаад харилцааны яамны холбогдох хариуцлагатай хүн Японы Фүкүшимагийн цөмийн цахилгаан станц цөмийн бохирдсон усыг далайд зайлуулах асуудлаар Хятадын байр суурийг тодорхойлсон юм. Японы засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн зүй ёсны анхаарал хандуулж буй асуудлыг үл хайхран, олон улсын үүрэг хариуцлагаасаа няцаж, Фүкүшимагийн цөмийн цахилгаан станц цөмийн бохирдсон усыг хүчээр далайд зайлуулах гэж оролдон далай тэнгисийн орчин болон хүмүүсийн эрүүл мэндийг хохироож, ойролцоох орнуудын хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа нь хариуцлагатай орны хийх үйлдэл хэрхэвч биш гэжээ.

Ван Вэньбин хэлэхдээ, Японы тал объектив, шинжлэх ухааны хараасаас аюулгүй бөгөөд олон улсын үүрэг хариуцлага, олон улсын аюулгүй стандартад нийцсэн олон улсын практик үйл ажиллагаагаар цөмийн бохир улсыг зохицуулахыг Хятадын тал шаардаж байна гэжээ.