Орос-Африкийн парламентын хоёр дахь уулзалт өндөрлөв
2023-03-21 10:54:18
Share
Share this with Close
youtube WeChat

Москва хотноо хоёр хоног үргэлжилсэн Орос-Африкийн парламентын хоёр дахь уулзалт өчигдөр /3-р сарын 20/ өндөрлөлөө. Хаалтын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  үг хэлэхдээ, “ОХУ, Африк тивтэй хамтран ажиллахаа тэргүүн байранд тавьж, Африкийн орнуудын 20 гаруй тэрбум ам.долларын өрийг чөлөөлнө" гэж мэдэгдлээ.

"Олон туйлт дэлхий ертөнц дэх Орос, Африк" сэдэвт уулзалтад Африкийн орнуудын парламентын 40 гаруй төлөөлөгч оролцсон байна. Энэ удаагийн уулзалт нь хоёр дахь уулзалт юм. 2019 онд анхны  уулзалтаа хийж байжээ.

“Орос улс Африкийн орнуудын 20 гаруй тэрбум ам.долларын өрийг  чөлөөлнө” гэж  Путин мэдэгдээд,  “Орос улс Африк тивтэй цаашид гүнзгий хамтарч, Африкийн анд нөхөдтэй бүрэн хэмжээний стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, дэлхий нийтийн хөгжлийн  хөтөлбөрийг хамт тодорхойлж, улс орон хоорондын шударга эрх тэгш харилцааг бэхжүүлж, эдийн засгийн харилцан ашигтай  механизмыг боловсронгуй болгож хамтран ажиллана” гэсэн байна.