Уран гулгалтын дэлхийн гранпри тэмцээний финалыг Бээжинд болно
2023-03-22 10:04:56
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын тэшүүрийн холбооны албан ёсны веб сайт өчигдөр буюу 3 дугаар сарын 21-нд мэдээлснээр, дэлхийн уран гулгалтын 2023-2024 оны Гранпри тэмцээн хийх газрыг өөрчлөн, ирэх улирлын ISU гранпри тэмцээний финалыг 2023 оны 12 сарын 7-10-ны өдөр Бээжин хотод зохион байгуулна.

Шигшээ тэмцээнд залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар багууд оролцох юм. Улирал бүр дэлхийн уран гулгалтын гранпри тэмцээний өсвөр үе, насанд хүрэгчдийн цуврал тэмцээнд амжилттай оролцсон тамирчид финалд орох боломжтой.

Уран гулгалтын дэлхийн гранпри нь 6 салбар, нэг шигшээ тэмцээнтэй бөгөөд уг цувралын тэмцээний эхнийх нь 10 сарын 20-22-ны хооронд АНУ-д эхэлж, дараа нь Канад, Франц, Хятад, Финлянд, Японд болно. Хятадад зохиогдох цомын тэмцээн 11 сарын 10-12-ны өдрүүдэд Чүнчин хотноо болно.