"Умардын урсгал" хийн хоолойг дэлбэлсэн хэргийг шалгахад идэвхтэй чармайлт гаргах хэрэгтэй
2023-03-22 19:14:24
Share
Share this with Close
youtube WeChat

"Умардын урсгал" хийн хоолойн асуудлаар олон улсын бие даасан шалгалтын комисс байгуулах асуудлаар АНУ зэрэг Аюулгүйн зөвлөлийн барууны орнууд санал гаргасан хэрэгт холбогдуулан Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 22-нд хэлэхдээ, геополитик улс төрийн ашгаа орхиж, Аюулгүйн зөвлөл холбогдох шийдвэрийг гаргахад идэвхтэй хүчин чармайлт гаргахыг хүсэж байна гэжээ.

Эх сурвалж сайтай хүний мэдээлснээр, саяхан ОХУ дэвшүүлсэн "Умардын урсгал" хийн хоолойн асуудлаар Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн төсөл батлахад чимээгүй байгаа боловч АНУ зэрэг Аюулгүйн зөвлөлийн барууны орнууд олон улсын бие даасан шалгалтын комисс байгуулах асуудлаар өөр санал дэвшүүлсэн байна.

Энэ тухай Ван Вэньбин хэлэхдээ, "Умардын урсгал" хийн хоолойг дэлбэлсэн хэрэг нөлөө ихтэй байж, олон лусын хамтын нийгэмлэг уг хэргийн үнэн мөнийг шалгахыг уриалж байна. Оросын дэвшүүлсэн шийдвэрийн төсөл нь НҮБ олон улсын шалгалт хийхийг дэмжихийн зорьж байгаа болохоор Хятадын тал үүнийг сайшааж, Оросын төслийг дэмжиж байна. НҮБ нь төлөөлөх чанартай олон улсын байгууллага болсны хувьд олон улсын шалгалт хийх нь одоогийн улс орнуудын шалгалтад хүч нэмэрлэж, хэргийн үнэн мөнийг түргэн тодруулахад ашигтай гэжээ.