"Хятад маягийн шинэчлэл ба дэлхийн шинэ боломжууд" семинар боллоо
2023-03-23 15:23:48
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн Ази Номхон далайн төв студи "Хятад маягийн орчин үеийн шинэчлэл ба дэлхийн шинэ боломжууд" сэдэвт Хонконгийн тусгай семинарыг өнөөдөр хийлээ. Хонконгчууд "Нэг улс, хоёр систем" бодлогыг бүх талаар оновчтой хэрэгжүүлж, үндэсний стратегийн төлөвлөгөөтэй уялдуулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд  идэвхтэй оролцож, үндэстний хөгжилд нэгдэх ёстой гэж оролцсон төлөөлөгчид илэрхийлжээ.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн санхүүгийн газрын дарга Чэнь Маобо, “Хонконг санхүү, инноваци, технологи, худалдааны чиглэлээр юанийн хэрэгцээг нэмэгдүүлж, дотоодын болон олон улс дахь хөрөнгө оруулалтын хэрэгцээг илүү сайн хангах ёстой” гэж онцоллоо.

БХАТИХ-ын байнгын хорооны гишүүн Ли Хуйчюн, “Хонконг нь олон улсын жишигт нийцсэн орчин үеийн хотын хувьд хотын менежмент, нийгмийн засаглалын салбарт амжилттай ажилласан туршлагатай. Энэ туршлагаа ашиглан Их булангийн бүсийн хотжилтод өндөр чансаа бүхий амьдрах орчин бий болгоход туслах ёстой " гэжээ.