Холбооны сангийн хүүгээ 25 суурь пунктээр өсгөв
2023-03-23 10:12:06
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Холбооны нөөцийн сан өчигдөр хоёр өдрийн турш үргэлжилсэн мөнгөний бодлогын хурлаа өндөрлүүлж, Холбооны сангийн хүүгийн зорилтот хүрээг 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 4.75%-5%-д хүргэнэ гэж мэдэгдлээ. Ингэснээр Америкийн зээлийн хүү 2007 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч байгаа юм.

Америкийн Холбооны нөөцийн сан мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ, "Сүүлийн үеийн үзүүлэлтээр зарлага болон үйлдвэрлэл бага зэрэг нэмэгдэж, ажил эрхлэлт хурдацтай сэргэж байгаа хэдий ч инфляц өндөр хэвээр байна. Ажил эрхлэлтийг дэмжих, инфляцыг урт хугацаанд 2 хувьтай байлгахын тулд Холбооны нөөцийн сан хүүг 4.75 хувиас 5 хувь хүртэл өсгөх шийдвэр гаргалаа. Цаашид шинэ нөхцөл байдлыг ажиглаж, мөнгөний бодлогод үзүүлэх нөлөөллийг шуурхай үнэлэн, "Зарим нэмэлт бодлогыг хумьж болзошгүй" гэжээ.

Сүүлийн үед айл өрх , аж ахуйн нэгжүүдийн зээл олголтын шалгуурыг өндөрсгөж байна. Энэ нь эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлт, инфляцад сөргөөр нөлөөлж болзошгүй. Эдгээр сөрөг нөлөөлөл ямар цар хүрээг хамрахыг  хараахан тогтоож чадахгүй байна. Цаашид инфляцын эрсдэлд анхаарал хандуулж, инфляцыг зорилтот 2 хувь буулгахыг зорьж ажиллана гэж  Холбооны нөөцийн сан мэдэгджээ.

Мөн өдөр Америкийн Холбооны нөөцийн сан сүүлийн үеийн эдийн засгийн төлөв байдлын талаар урьдчилсан төсөөллөө танилцуулжээ. Тухайлбал  2023 болон ирэх 2024 онд АНУ-ын эдийн засаг 0.4 хувь, 1.2 хувиар тус тус өсөх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын төсөөллөөс 0.1 ба 0.4 пунктээр доогуур байна. Түүнчлэн АНУ-ын ажилгүйдлийн түвшин 4.5 хувь буюу өмнөх таамаглалаасаа 0.1 пунктээр буурч, ирэх онд ажилгүйдлийн түвшин 4.6 хувь болж өснө гэж таамаглажээ.