Хятадын ардчилал дэлхийд шинэ загвар бий болгов
2023-03-24 10:56:50
Share
Share this with Close
youtube WeChat

"Ардчилал: Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл" уриан дор болж буй  олон улсын форум Бээжинд өчигдөр нээгдлээ. Тус форумд 100 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Онлайн болон оффлайны хэлбэрээр оролцсон төлөөлөгчид Хятадын ардчилсан хэлбэр нь дэлхий дахинд шинэ загвар бий болгов гэж онцолжээ.

Малайзын "Шинэ Азийн стратегийн судалгаа" төвийн захирал Шюй Чинчи, “Хятадын өвөрмөц онцлогтой ардчилал бол хүн төрөлхтний улс төрийн соёлд оруулсан хувь нэмэр юм” гэжээ.

Форумын үеэр Японы Ерөнхий сайд асан Юкио Хатояма, “Барууны зарим орон үнэт зүйлсийн сөргөлдөөн бий болгосоор байгаа нь дэлхийн хөгжил цэцэглэлтэд сөргөөр нөлөөлж байна” гэж хэлжээ.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсийг дипломат салбарт хэт их ашиглавал, өөр үнэт зүйлтэй улс орнуудад ялгаварлан гадуурхагдаж болзошгүй.  Энэ нь яваандаа  хагарал, үл ойлголцол бий болгож, дэлхий дахины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.