Бодит эдийн засгийг дээд технологид түшиглэн хөгжүүлэх ёстой
2023-03-24 10:55:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ерөнхий сайд Ли Чян саяхан тэргүүний технологи хөгжүүлж боловсруулах зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Тэрбээр, "Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд бодит эдийн засагт түшиглэх ёстой. Бодит эдийн засгийг хөгжүүлэхэд өндөр технологийн боловсруулах орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулах хэрэгтэй" гэжээ.

Хятад улс өнгөрсөн олон жилд хямд ажиллах хүчин, хямд үйлдвэрлэлд түшиглэн хөгжиж ирсэн. Одоо энэ байдлаараа хөгжих боломжгүй болж, дээд технологид түшиглэн хөгжих стратеги бодлого хэрэгжүүлэхээс өөр гарах замгүй болж байгаа юм. Иймээс Хятад улс компаниудын дунд тэргүүний технологийн өрсөлдөөн зарлаж, инновацийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтаа нэмж, судалгааны ажлыг урьд байгаагүй түвшинд чухалчилж, өндөр ур чадвартай инженер техникийн ажилтнуудыг бэлтгэхэд их анхаарах болсон.

Олон жилийн чармайлтаар Хятад улс хурдны төмөр зам, сансрын технологи, онц өндөр цахилгаан хүчдэл дамжлуулах технологи, квонтын мэдээлэл холбооны технологи, 5G технологи, супер компьютер зэрэг дээд технологийн олон салбарт дэлхийд тэргүүлж байна.

Ерөнхий сайд Ли Чян, Хоёр чуулганы дараа Чан Ша хотод төвтэй BYD Automobile компани, Хятадын төмөр замын хүнд үйлдвэрийн корпорац, Ла Си технологийн компаниар очиж танилцжээ. Бодит эдийн засгийг хөгжүүлж, дээд технологийн бие даасан байдлыг хангахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг зохицуулах талаар зөвшилцөж, тодорхой шийдэлд хүрсэн байна.

Тэргүүний боловсруулах ажил төрлийн яриа уулзалтад Ли Чян хэлэхдээ, Бодит эдийн засаг, ялангуяа боловсруулах салбар Хятадын эдийн засгийн гол тулгуур хэвээр байна. Гадна болон дотоодод гүнзгий өөрчлөлт гарахын хирээр хөгжлийн шинэ гарц зайлшгүй хэрэгтэй болж байна. Боловсруулах салбарыг дээд түвшинд, ухаалаг технологи, эко байдлаар хөгжүүлэх нь бидний шинэ гарц мөн" гэж цохон тэмдэглэсэн байна.

Цар тахлын дараах эдийн засгаа сэргээхийн тулд Хятад улс олон арга хэмжээ авч байна. Үүнд бодит эдийн засгийг хөгжүүлж, хэрэглээг нэмэгдүүлж, жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжиж, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орчинг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, татварын дарамтыг бодитоор зохицуулж, технологийн шинэчлэлийг дэмжих бодлого баримталж байгаа юм.