Бусад орны компанийг үндэслэлгүйгээр дарамталж байна
2023-03-24 20:23:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 24-ний өдрийн хэвлэлийн бага хурал дээр, ТикТок компанийн гүйцэтгэх захирал АНУ-ын Конгрессын сонсголд оролцсонтой холбоотой сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Америк зах зээлийн эдийн засаг, шударга өрсөлдөөний зарчмыг жинхэнэ хүндэтгэж, бусад орны компаниудыг үндэслэлгүйгээр дарамтлахаа зогсоох ёстой гэжээ.

Мао Нин хэлэхдээ, “Хятадын засгийн газар хуулийн дагуу мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчилдаг. АНУ-ын засгийн газар одоог хүртэл ТикТок нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн нотлох ямар ч баримт ирүүлээгүй байгаа мөртлөө холбогдох аж ахуйн нэгжийг буруутай хэмээн үзэж,  үндэслэлгүйгээр дарангуйлсаар байна гэжээ.