Хятадын үндэсний тайланг талууд баталжээ
2023-03-24 10:29:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төлөөлөгчдийн баг  өчигдөр /3-р сарын 23/ ОУАЭХА-ын Вена дахь төв байранд болсон “Цөмийн аюулгүй байдлын тухай конвенц” -ийн гэрээлэгч талуудын 8, 9 дэх удаагийн нэгдсэн хуралд оролцлоо. Хурлаар Хятадын үндэсний тайланг гэрээлэгч талууд баталсан байна.

Хятадын  баг, өнгөрсөн 6 жилийн хугацаанд цөмийн цахилгаан станцын бүтээн байгуулалт, ашиглалтын ажлын  талаар  дэлгэрэнгүй танилцуулж, Хятадын цөмийн аюулгүй байдал болон зохицуулалтын гүйцэтгэл, Фукушимагийн цөмийн ослын хор хохирлыг бууруулах талаар системтэй танилцуулга хийв.  “Цөмийн аюулгүй байдлын тухай Венийн тунхаглал”-ын хэрэгжилт, шинэ реакторуудад хяналт тавих шинэ аргыг танилцуулж, Хятадын цөмийн аюулгүй байдлын туршлага, дэлхийн цөмийн аюулгүй байдлын хөгжилд оруулсан "Хятадын төсөл"-ийн хувь нэмрийг тодорхойлжээ. Ийнхүү Хятадын үндэсний тайлан нь гэрээлэгч талуудын баталгааг хүлээсэн байна.

Экологи, байгаль орчны яамны дэд сайд бөгөөд Цөмийн аюулгүй байдлын үндэсний газрын дарга Дүн Баотүн, ОУАЭХА-ын ерөнхий захирал Мариано Гроссиг хүлээн авч уулзлаа.  Хоёр тал Хятад, ОУАЭХА цөмийн аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах талаар гүнзгий санал солилцов. Японы Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далай руу цутгах асуудлаар шинжлэх ухаанч, шударга, ил тод байр суурь баримталж, Японы цөмийн бохирдсон усыг далайд цутгах  үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг Марионо Гроссигоос хүсжээ.