5G суурь станцын тоо 2 саяас давав
2023-03-24 09:46:54
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч 23-ны өдөр Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр, 2-р сарын эцсийн байдлаар, Хятад улсын 5G сүлжээний суурь станцын тоо 2 сая 384 мянгад хүрч, нийт хөдөлгөөнт холбооны суурь станцын 21,9 хувийг эзэлжээ.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээгээр, 2023 оны 1-2 дугаар сарын байдлаар мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйл ажиллагаа тогтвортой байна. Харилцаа холбооны бизнесийн орлого болон нийт бизнесийн хэмжээ тогтвортой өсөж, үүлэн тооцоолол зэрэг шинэ тулгар бизнесүүдийн хөгжлийн эрч нэмэгдсэнээр 5G, гигабит оптик сүлжээ, зүйлсийн интернэт зэрэг шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалт тогтвортой хөгжжээ.

Тодруулбал: 2023 оны 1-2 дугаар сард харилцаа холбооны бизнесийн орлого 7.9%-иар өсөж, 280 тэрбум 300 сая юаньд хүрчээ. Харилцаа холбооны гурван үндсэн компани IPTV, интернэт дата төв, том өгөгдөл, үүлэн тооцоолол, зүйлсийн интернэт зэрэг шинэ тулгар бизнесүүдийг идэвхтэй хөгжүүлж, оны эхний хоёр сард нийт 62.9 тэрбум юанийн орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.7%-иар өссөн байна.

Д.Хүчитбаатар