ХТРТ-ийн телевиз форумыг Германд дамжуулав
2023-03-25 18:02:57
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 23-нд Хятадын Төв Радио Телевизийн Европ, Латин Америкийн бүсийн хэлний нэвтрүүлгийн төвөөс зохион байгуулсан "Хятад маягийн орчин үеийн хөгжил ба дэлхий: Хамтын хувь заяа" телевизийн форумыг Германы "Нийслэл" телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулав. Хятад маягийн орчин үе нь Хятад Германы хамтын ажиллагаа, дэлхийн хөгжил цэцэглэлтэд шинэ туршлага, хөгжлийн өргөн боломжийг өгсөн хэмээн Хятад, Германы улс төр, бизнесийн салбарын алдартнууд үнэлжээ.

Энэхүү телевизийн форум нь Германы "Нийслэл" телевизээр цацагдсанаас гадна Германы олон нийтийн мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж, Германы бизнесийн суваг, Дойче Пресс агентлагийн мэдээллийн суваг зэрэг Германы олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд форумын талаар мэдээлсэн байна.