Германы тээврийн салбарынхан ажил хаялт зарлажээ
2023-03-25 15:23:51
Share
Share this with Close
youtube WeChat

Ажил олгогч талтай хийсэн цалин хөлсний тухай хэлэлцээ үр дүнд хүрээгүй тул Германы тээврийн салбарынхан гуравдугаар сарын 27-нд орон даяар ажил хаялт явуулна гэж Германы Үйлчилгээний үйлдвэрлэлийн нийгэмлэг хийгээд Зам тээврийн хөдөлмөрчдийн эвлэл энэ сарын 23-нд мэдэгджээ.

Энэ удаагийн ажил хаялт 27-ны тэг цагаас эхлэн бүтэн 24 цаг үргэлжлэх бөгөөд төмөр зам, нисэх буудал, далайн боомт, олон газрын нийтийн тээвэр, хурдны авто замыг хамрах юм байна. Энэхүү далайцтай ажил хаялтын улмаас Германы тээвэр, олон нийтийн зам харилцааны систем доголдож болзошгүй гэж Германы мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.

Тус удаагийн ажил хаялтад 350 мянган хүн оролцох төлөвтэй бөгөөд тухайн өдөр Германы зонхилох бүс нутагт хүмүүс гадаш зорчиход нөлөөлөх магадлалтай байна.


\Уртнасан\