Ли Чян гадаадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2023-03-28 09:55:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 27-нд Бээжин хотноо“Хятадын хөгжлийн форум-2023"  хуралд оролцож буй гадаадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтад гадны орны нам, төрийн зүтгэлтэн, дэлхийн топ 500 аж ахуйн нэгжийн албан тушаалтан,  эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, мөн олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцжээ.  

Олон жилийн турш Хятадын хөгжилд хувь нэмэр оруулсан тэдэнд ерөнхий сайд талархал илэрхийлж, "Ирж буй сорилтыг  ялж давна гэдэг итгэлтэй байх нь маш чухал бөгөөд төсөөллөө тогтвортой байлгаж, хараагаа өргөжүүлэх ёстой. Талууд нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, илүү тогтвортой хамтран ажиллаж,  дэлхий эдийн засгийн сэргэлтийг ахиулах ёстой" гэж онцолсон байна. 

Ли Чян "Хятадын эдийн засаг дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний нэг хэсэг. Тиймээс Хятадын хөгжил дэлхийгээс салж чадахгүйн адил дэлхийн хөгжил ч Хятадаас хөндийрөх боломжгүй. Хамтран ажиллаж, харилцан ашигтай, хамтдаа хожих шинэ хуудсыг бичилцэхэд  Хятад улс бэлэн байна" гэжээ.