“2022 оны аж үйлдвэрийн интернет платформын хөгжлийн индекс” нийтлэгдлээ
2023-03-29 14:52:04
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр /3сарын 28-нд/ Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам  “2022 оны аж үйлдвэрийн интернет платформын хөгжлийн индекс”-ийг нийтэллээ. Индексээс харвал, Хятадын аж үйлдвэрийн интернет платформ бүх талаар хөгжсөн байна. Энэхүү индекс нь Шанхайн нэгдсэн индекст үндэслэж гардаг.  2018 оныг суурь үе болгон авч, үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн загвар, үйлдвэрлэлийн программ хангамж хөгжүүлэгчид, үйлчилгээний компаниудын гол гол үзүүлэлтийг тооцож үзсэн байна. Тоо баримтаас харвал, 2022 онд аж үйлдвэрийн интернет платформын хөгжлийн индекс 251-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 17 хувиар өсжээ. Ийнхүү дөрвөн жил дараалан 15 хувиас дээш өсөлттэй гарч байгаа юм. Энэ удаад Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон болон 41 том аж үйлдвэрийн төрөл ангиллыг хамруулан шинэ индекс гаргасан байна. Өсөлтийн хувь өндөр байгаа нь  сүүлийн жилүүдэд аж үйлдвэрт интернет эрчимтэй нэвтэрч байгаа төдийгүй эдийн засгийн хөгжлийн шинэ чиг хандлагыг харуулж байна гэж мэргэжилтнүүд онцолсон байна.

Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн аюулгүй байдлын хөгжлийн судалгааны төвийн дэд захирал Ли Ли хэлэхдээ, "Аж үйлдвэрийн гинжин хэлхээний доод урсгал буюу анхан шатны  үйлдвэрлэл нь дээд урсгал болох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нөлөөлж салбарын хөгжлийг урагш татаж буй хандлага байна. Хөгжлийг дээшлүүлж байгаа салбаруудад хөнгөн үйлдвэр, нэхмэл эдлэл, электрон бараа, автомашин орж байна. Ногоон хөгжлийн зорилтын хүрээнд “Нүүрстөрөгч ялгаруулалтыг тэглэх тухай Хятад улсын стратеги, арга зам”  бодлогын дагуу эрчим хүч хэмнэх, нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах, аюулгүй үйлдвэрлэлд зориулсан программ хангамжийн тоо нэмэгдэж байгаа юм.