Хятад Малайзын гадаад хэргийн сайд нар уулзав
2023-03-29 10:15:37
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Ган энэ сарын 28-ны өдөр Бээжин хотноо Малайзын гадаад хэргийн сайд Замбри Абдул Кадиртай уулзав.

Чинь Ган хэлэхдээ, “Өнөөгийн олон улсын болон бүс нутгийн байдал гүнзгий бөгөөд ээдрээтэй өөрчлөлтөд орж байна. Ази тивийн хөгжиж буй орон, хөгжиж буй чухал эдийн засаг, олон улсын тавцан дахь дэвшилтэт хүчин болохын хувьд Хятад, Малайз хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, үеийн үед найрамдалт харилцаагаа бататгаж, эрсдэл, сорилтыг даван туулахын тулд нэгдэж, олон улсын болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд улам их хувь нэмэр оруулах ёстой” гэв.

Замбири хэлэхдээ, “Малайз, Хятад хоёр бол ойр дотно, чин сэтгэлийн найзууд юм. Ерөнхий сайд Анвар Ибрахимын Хятадад хийж буй айлчлал нь Малайз, Хятадын найрамдалт харилцааг өндөр түвшинд хүргэнэ гэдэгт итгэж байна. Малайз Хятад улстай хамтаар бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, өөдрөг ирээдүйтэй Хятад-АСЕАН-ы хамтын нийгэмлэгийг байгуулахад бэлэн байна” гэжээ.