Жингийн дуу жингэнэж, цагийн хүрд эргэлдсээр мянган оныг үджээ. Торго дурдан, ваар шаазаг ачиж тээдэг байснаас ухаалаг цахилгаан хэрэгсэл, гар утсыг зөөвөрлөх болсон торгоны зам нь Хятад, Төв Ази хоорондын найрсаг харилцааны гэрч болсоон ирсэн юм. Томоохон чуулга уулзалт зохиогдсоноор олон мянганыг дамнасан торгоны зам нь шинэ эрч хүч сэлбэлээ.
5-р сарын 18-19-ний өдрүүдэд Хятад-Төв Азийн дээд хэмжээний анхдугаар уулзалт Хятадын Шааньши мужийн Ши-Ань хотод болж өнгөрлөө. Хятад, Төв Азийн таван орон 31 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа биет хэлбэрээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байгаа нь энэ юм. Томоохон өөрчлөлт сорилтод нүүрлэж буй нөхцөлд эртний зургаан улсын төрийн тэргүүн нар эртний торгоны замын гарааны цэгт уулзаж буй нь онцгой ач холбогдолтой юм.
"Сайн хөрш, сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс" нь Хятад болон Төв Азийн таван орны харилцааг бодитоор харуулах түлхүүр үг. Хятад, Төв Азийн орнуудтай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа олон улсын өөрчлөлтийн сорилтыг даван туулж, сайн хөршийн найрамдлаас стратегийн түншлэлийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа салбарт үсрэнгүй хөгжилд хүрч, олон салбарын хамтын ажиллагаа хурдны замд орсон билээ.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төв Азид долоон удаа айлчилж, эртний торгоны зам дагуух Бухара, Самарканд зэрэг хотуудад айлчлав. Мөн Төв Азийн таван орны төрийн тэргүүн нар Бээжин, Шанхай, Чиндао зэрэг олон газарт айлчилсан. 2014 онд Ши дарга Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны гэрт зочилж, хоёулаа гар атгалцан салах ёс гүйцэтгэсэн дүр зураг сайхан түүх болжээ. Ерөнхийлөгч Рахмон: "Сайн ахан дүүс гар нийлэн урагшлах ёстой" гэсэн байдаг.
Төв Азийн орнууд далайд гарцгүй тул хөгжлийг нэн тэргүүнд тавьдаг. Хятад улс болон Төв Азийн орнуудын эдийн засаг харилцан бие биенээ маш ихээр нөхдөг. Ялангуяа Ши Жиньпин дарга 2013 онд Казахстанд айлчлахдаа анх удаа "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтран байгуулах санаачилгыг дэвшүүлж, бие биедээ хөгжлийн асар их боломжийг бий болгож байсан. 2022 онд Хятад, Төв Азийн орнуудын худалдааны хэмжээ 70 тэрбум 200 сая ам.долларт хүрч, дипломат харилцаа тогтоосноос хойш 100 дахин нэмэгдэжээ. Төв Азиар дамжин өнгөрч буй Хятад-Европын галт тэрэг Хятад-Европ чиглэлийн нийт галт тэрэгний 80 орчим хувийг эзэлж байна. Узбекистаны "Англиан-Пап" төмөр замын хонгил, Хятад-Казахстаны Хоргос олон улсын хилийн хамтын ажиллагааны төв, Хятад-Киргизстан-Узбекистаны хурдны зам гээд дэд бүтцийн олон төсөл хэрэгжиж байгаа нь Хятад, Төв Азийн хамтын ажиллагааны үр шимийг харуулсан.
Төв Ази хэдий далайгаас алслагдсан ч “Бид Хятадтай ойрхон, Хятадын супер зах зээл бол манай далай” гэж Төв Азийн найзууд их ярьдаг. Өнөөдөр Төв Азийн байгалийн хийг Хятад руу тасралтгүй экспортолж байгаа бөгөөд Төв Азийн өндөр чанартай, онцлог шинж чанартай түүхий эдийг цахим худалдааны платформ дээр маш богино хугацаанд зарагдаж. Казахстаны ингэний сүү, Киргизийн зөгийн бал, Узбекистаны интоор зэрэг нь маш их захиалага авдаг. Өнгөрсөн сард Хятад-Европын төмөр замын “Чан Ан” шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл Ши-Ань хотоос хөдөлж, Узбекистаныг зорив. Хятад, Төв Ази шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, өндөр технологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Төв Ази бол "Бүс ба зам"-ын санаачилгыг анд дурдсан газар төдийгүй үлгэр жишээ бүс болоод байна.
Хятад болон Төв Азийн таван орон бол хөгжиж буй орнууд бөгөөд тэд бүгд олон талт үзэл, олон улсын эрх зүйн хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг тууштай баримталж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг язгуур ашиг сонирхлыг хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлдэг. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг хоёр талт болон олон талт платформд түшиглэн Хятад болон Төв Азийн таван орон "гурван хүчин"-ийн эсрэг тэмцэж, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг үр дүнтэй хамгаалж байна. Төв Азийн олон улс судлалын хүрээлэнгийн (Ташкент) Түүх, соёлын өв, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн захирал Алишер Сабиров: Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтыг хуралдуулах нь Төв Азийн орнууд болон Хятадын олон салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүл, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн ирээдүйг бий болгоно гэж үзжээ.
"Нягтралын хүч нь чулууг хүртэл хайлуулж чадна." Энэ бол Туркменистанд алдартай шүлгийн шад юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятад, Төв Азийн орнууд бие биенээ хүндэтгэж, сайн хөрш, найрамдалт харилцаагаа хадгалан, харилцан туслалцаж, харилцан ашигтай, хамтдаа хожсон үр дүнд хүрч, шинэ хэлбэрийн олон улсын харилцааны үлгэр жишээ болсон юм. Өнөөдөр зургаан орны төрийн тэргүүнүүд Ши-Ань хотод цугларч, ирээдүйн хөгжлийг эрэлхийлж, Хятад-Төв Азийн ойр дотно хувь заяагаа холбосон нэгдмэл цогцыг хамтдаа байгуулж байгаа нь дараагийн "Алтан 30 жил"-ийг бий болгох нь гарцаагүй юм.
Н.Пүрэвжав