Илон Маскийн зүйрлэлийг Вашингтоны улс төрчид тунгаан бодож үзэхэд илүүдэхгүй
2023-06-01 16:07:39
Share
Share this with Close
youtube WeChat

Олон нийтийн сүлжээнд дандаа халуун яриа болж байдаг Америкийн автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн Гүйцэтгэгч захирал Илон Маск гурван жил алгассаны дараа Хятадад ахин хөл тавив. 5 дугаар сарын 30-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Чинь Ган түүнтэй уулзжээ. “Харилцаагаа салгаж гинжинг таслах”-ыг Тесла эсэргүүцэх бөгөөд “Хятад Америкийн харилцааны ашиг тус уялдаатай, яг нийлсэн ихрүүд салж болшгүйтэй адилхан” хэмээн зүйрлэн ярьжээ. Хятад Америийн харилцаа хүндрэл бэрхшээлийг туулж буй өнөө үед Илон Маск АНУ-ын бизнес эрхлэгчдийн салбарын цөөн бус хүмүүсийн сэтгэлийн үгийг хэлж гаргасныг Вашингтоныхон нямбай тунгаан сонсож үзэх ёстой юм.

Өөрийн гэсэн үзэл бодол, онцлогоор илт байдаг Илон Маск Хятадын зах зээлд маш их анхаарал хандуулж буйгаа ерөөс нуудаггүй. Гурван жилийн өмнө тэрбээр Шанхайд ирж Хятад улсад үйлдвэрлэсэн “Model 3” загварын автомашиныг хүлээлгэн өгөх ёслолд оролцон, ахуй талбайд хөгжмийн аясаар бүжиж байсан билээ. Сүүлийн гурван жилд Хятадын зах зээлд Тесла компани гүнзгийрэн, илэрхий үр бүтэмжид хүрчээ. Теслагийн жил тутмын тайлангаас үзэхэд, 2022 онд Теслагийн Шанхай дахь компани бүтэн жилд 710 мянга гаруй автомашиныг хэрэглэгчдэд хүлээлгэн өгсөн нь олон улс дахь борлуулалтын тал хувиас давжээ. Энэ оны 1-4 дүгээр сард Тесла компани Хятадын зах зээлд 170 гаруй автошин борлуулсан нь ноднингийн мөн үеэс 61 хувиар өсчээ. Сарын өмнөхөн Теслагийн эрчим хүчний хадгалалтын супер үйлдвэрийн төсөл Шанхайн Линьган шинэ бүсэд баригдаж эхэлсэн. Хятад улсын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч компаниуд өрнүүн хөгжиж, зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсч байгаа боловч Хятадын зах зээл Тесла зэрэг тухайн салбарын тэргүүлэгч компаниудад маш чухал байсаар гэж зарим судалгаанд тэмдэглэжээ.

 Энэ он гарснаас хойш Эппл, Морган Стэнли, Генерал Моторс зэрэг Америкийн компаниудын ахлах албан тушаалтан урьд хожид Хятадад айлчилж, Илон Маскийн Хятадад хийсэн тус айлчлал энэ үзэгдлийг цаашид залгалаа. АНУ-ын засгийн газар тухайн орны компаниудаа Хятад улстай “харилцаагаа салгах”, “эрсдэлийг бууруулах”-ыг уламшуулан дэмжинэ гэж зэхсээр боловч Америкийн компаниудын өндөр зиндааны албан тушаатан Хятадад айлчилсаар байна. Энэ нь “Хятадын хөгжил бол дэлхий нийтийн боломж” гэдгийн хамгийн сайн нотолгоо бус уу?

 

Хаана ашиг тус их байвал хөрөнгө тэр зүгт урсдаг нь эдийн засгийн жам. Хятадын албаны талын тооцоолсноор, сүүлийн таван жилд Хятадад оруулсан гадаадын бизнес нэгжийн шууд хөрөнгө оруулалтын ашиг 9.1 хувьд хүрчээ. Хятадын өмнөд бүсийн Америкийн худалдааны нийгэмлэгийн гаргасан тайлангаас үзэхэд, санал асуулгад оролцсон Америкийн компаниудын 90 гаруй хувь нь 2022 онд Хятад улсаас ашиг олж, 66 хувь нь хойшдын хоёр жилд Хятад дахь хөрөнгө оруулалтаа хэвээр хадгалах буюу нэмэгдүүлнэ гэжээ.

Америкийн компаниуд Хятадын зах зээлийг сайнд үзэж байгаа нь,  тухайн орны засгийн газар нь Хятад улсад дарамт шахалт үзүүлэхээс улбаалан эцэсийн эцэстээ компаниудын ашиг хохирохыг тэд тод олж харж байгаа бөгөөд улс төрийн золиос болохыг хүсэхгүй байгааг харуулж байна. Шинжлэх ухаан технологийн ноёрхолоо бэхжүүлэхийн тулд АНУ сүүлийн жилүүдэд хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт технологийн үйлдвэрлэл Хятад улстай “харилцаагаа салгах”-ад түлхэц өгсөөр ирсэн. Энэ нь зах зээлийн эдийн засгийн жам хийгээд шударга байдал, хуульчлагдсан өрсөлдөөний зарчмаас няцаж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлийн гинжингийн тогтвортой байдлыг эвдэж, дэлхийн эдийн засагт ихээхэн тогтворгүй байдлыг бий болгож байна. Английн “Файнаншл таймс” сонин саяхан гаргасан нийтлэлдээ, өрнөдийнхөн Хятад улсыг хязгаарлаж чадвал эрсдлээс мултарч чадна гэж үзэж байгаа, гэхдээ ингэж үзэж байгаа нь асар их эрсдэл юм гэж тэмдэглэжээ.

Хятад Америкийн эдийн засаг гүнзгий уялдаатай, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа хоёр орны ашиг тусад нийцэх бөгөөд дэлхий нийтэд ч тустай. Энэ бол ердийн танин мэдэхүй бөгөөд практикаар нотлогдсон байдаг. Илон Маск зэрэг бизнес эрхлэгчид үүнийг маш тодорхой мэдэж байгаа тул Хятад Америкийн ашиг тусын уялдааг “нийлсэн ихрүүд” хэмээн зүйрлэсэн нь яг онож хэлсэн байна.

Илон Масктай уулзах үеэр Хятадын тал ч Тесла автомашинаар харьцуулал болгож, Хятад Америкийн харилцааг сайтар хөгжүүлэхэд жолоог зөв барих шаардлагатай. Ши Жиньпин даргын дурдсан харилцан хүндэтгэх, энх тайван зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх зөв чиглэлээр урагшилж, харилцан ашигтай хамтын ажиллагааг урагш ахиулах ёстой гэж илэрхийлсэн юм.

Хятад Америкийн харилцааг сайжруулахад Хятадын тал чин үнэнээсээ хандсаар ирсэн. Гэхдээ үүнд Америкийн тал үзэл бодлоо ойртуулах шаардлагатай. Хятад Америкийн харилцаа царцана гэж “зөгнөсөн” Вашингтоны эрх баригчид буруу үйлдлээ зогсоож, харилцан ашигтай хамтын ажиллагааны төлөө “хурдаа нэмэх”-эд үнэн бэлэн үү? Тэднийг ингэхийг Илон Макс шиг Америкийн бизнес эрхлэгчид хүсэн хүлээж буй нь яриангүй юм.

 

\Уртнасан\