Ши Жиньпин соёлын дурсгалт газруудтай танилцав
2023-06-03 14:47:17
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 1, 2-ны өдөр Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Хятад улсын соёлын дурсгалын бэлэг тэмдгийн газар болох Хятадын үндэсний хэвлэлийн музей болон Хятадын түүхийн академитай танилцаж, соёлын өв, хөгжлийн яриа уулзалтад оролцож, Хятадын үндэстний орчин үеийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын тухай анх удаагаа дурдсан байна.

Энэ удаад сонгосон хоёр газар нь илүү утга учиртай. Ажил байдалтай танилцах үеэр Ши Жиньпин энэ айлчлалын гүн утга санааны талаар ярьж, "Манай эрин үед улс орон цэцэглэн хөгжиж, нийгэм аюулгүй, тогтвортой байж, үндэстний соёлоо өвлүүлэх хүсэл эрмэлзэл, чадвар бүрдээд байна. Энэ ажлыг бид сайтар биелүүлэх ёстой. Ши Жиньпиний хэлж буй "Манай эрин" гэдэг нь Хятад улс 2012 оноос хойш эхлүүлсэн шинэ эрин үеийг зааж байгаа юм. Шинэ эриний өнгөрсөн арван жилд Хятад улс түүхэн өөрчлөлтийг туулж, бүх ард түмний түүхэн зорилтуудыг биелүүлсэн. Тухайлбал ядуурлаас ангижруулах, дунд чинээлэг нийгмийг цогцоор нь байгуулах. Ши Жиньпиний дурдсан "том үйл явдал" нь шинэ эринд холбоотой шинэ соёлыг бий болгож, Хятадын үндэстний орчин үеийн соёл иргэншлийг бий болгох явдал юм.

Ши Жиньпин Хятадын соёл иргэншлийн онцлох шинж чанар, түүний орчин үеийн соёл иргэншилд үзүүлэх нөлөөг товчхон дүгнэсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын үндэстний орчин үеийн соёл иргэншлийг бий болгохын тулд бид соёлын өөртөө итгэх итгэлээ бэхжүүлж, өөрийн замаар замнаж, оюун санааны тусгаар тогтнолд хүрэх ёстой гэжээ.