Ши Жиньпин Өвөр Монголд ажиллаж байна
2023-06-06 20:31:17
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 5-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин ӨМӨЗО-д ажил байдалтай танилцаж, Улаансухайны уул ус, ой мод, газар нутаг, элс манхныг цогцоор нь хамгаалж, системтэй нөхөн сэргээж буй байдлыг ойлгож, тухайн нутгийн байгалийн онцлог, ойр орчмын экологийн орчинтой танилцсан байна.

Урдын өмнөд хошуунд байрладаг Улаансухай бүс бол Шар мөрний сав газрын хамгийн том намгархаг газар бөгөөд дэлхийн цөл, хагас цөлжсөн бүсэд ховор тохиолддог тал нутгийн том нуур юм. Нуурын нийт талбай нь 293 хавтгай дөрвөлжин км, усны хэмжээг зохицуулан цэвэршүүлэх, Шар мөрний үерээс урьдчилан сэргийлэх зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг.

1990-ээд оноос хойш Улаансухайн байгалийн усан хангамж багасаж, хотын бохир усанд автаж, экологийн чадавх буурсан бол сүүлийн жилүүдэд сав газрын бүх хэсгийг хамарсан, иж бүрэн менежмент цэгцлэлтийг хийснээр тус нутгийн экологийн орчин эрс сайжирч, усны чанар ерөнхий V түвшинд хүрч, 264 зүйлийн шувуу, 22 төрлийн загастай болсон байна.