Олон улсын соёлын аж үйлдвэрийн 19-р үзэсгэлэн нээгдлээ
2023-06-07 15:30:54
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр\7-ны өдөр\ Хятадын 19 дэх удаагийн олон улсын соёлын аж үйлдвэрийн яармаг Шэньжэньд нээгдлээ.

Олон улсын соёлын аж үйлдвэрийн үзэсгэлэн 120 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд гарч, Хятадын соёлын салбарын чансаатай хөгжлийн амжилтыг бүрэн харуулах боломжтой юм. Хонконгийн Бүтээлч ордны эрхлэгч Хуан Жин, бид олон улсын соёлын аж үйлдвэрийн яармагт долоо дахь удаагаа оролцож байна. Энэхүү яармагт жил бүр шинэ өөрчлөлт гарч, соёлын бүтээлч салбарыг улам бүр чухалчилж, Хонконгийн павильонд нэн их хөгжих боломж авчирсан гэжээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд гадаадын 50 улс, бүс нутаг, тэрчлэн 300 аж ахуйн нэгж оролцож байна.

Энэтхэгээс оролцогч, энэ удаагийн олон улсын соёлын аж үйлдвэрийн үзэсгэлэн бидэнд бүтээгдэхүүнээ танилцуулах боломж олгосон. Бид эндээс олон худалдан авагч хайж олно гэж найдаж байна гэжээ.