АНУ-ын Колорадо муж улсын дээд шүүх өчигдөр олны анхаарлыг татсан шийдвэр гаргажээ. Ерөнхийлөгч асан Дональд Трамп нь Колорадо мужид ирэх 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн намын анхан шатны сонгуульд өрсөлдөх эрхгүй гэж тус шүүх шийдвэрлэсэн байна. Дональд Трампын хуульчдын баг холбооны дээд шүүхэд давж заалдахаар болжээ.