Тайваний хоолойн хоёр эргийн залуучуудын хөгжлийн 7-р форум өчигдөр /2024.07.08/ Ханжөү хотноо нээгдэж, Тайваний хоолойн хоёр эргийн 1000 орчим зочид, залуучуудын төлөөлөл оролцож, хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хамтын хөгжилд хүрэх талаар санал бодлоо гүнзгий солилцжээ.
ХКН-ын Төв хорооны Тайваний хэрэг эрхлэх алба, Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал хариуцсан албаны дарга Сүн Тао нээлтийн үеэр хэлэхдээ, Ши Жиньпин дарга Тайваний хоолойн хоёр эргийн залуучуудыг халамжилж, түүхээ ухамсарлан санаж, үндэсний сэргэн мандалтыг биелүүлэхэд залуу хүчин нэмэрлээсэй гэж найдлага тавьсаар ирсэн юм. Бид Ши Жиньпин даргын уг форумд илгээсэн баярын захидлын үзэл баримтлалыг сайтар хэрэгжүүлж, Тайваний хоолойн хоёр эргийн залуучуудын өсөн дэвжилт, эрдэм мэдлэг эзэмших, улмаар амжилтад хүргэхэд таатай орчин, боломжуудыг бүрдүүлж өгөхөд бэлэн байна. Залуус бол үндэсний ирээдүй, улс орны эрмэлзэл, цаг үеийн манлайлагч юм. Иймд цаг үеийн олгосон үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэхэд хүч сэлбэх ёстой. "Тайваний тусгаар тогтнол" салан тусгаарлах хүчин болон гадны хөндлөнгийн оролцоог эрс эсэргүүцэж, хоёр эргийн хамтын гэр орноо сахин хамгаалах ёстой. Улмаар хоёр эргийн олон салбарын хамтын ажиллагаа, солилцоог ахиулж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтад хүчээ нэмэрлэж, эх орны нэгдлийг ахиулж, үндэсний агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд залуусын эрч хүчээ харамгүй зориулах ёстой гэж онцолжээ.
Уг форумын үеэр Тайваний хоолойн хоёр эргийн залуучууд “Соёлын биет бус өв”, “цахим худалдаа”, “кино урлаг”, “үзэсгэлэнт хөдөө тосгон”, “технологийн шинэчлэл” зэрэг сэдэвчилсэн арга хэмжээнд оролцож, Хятадын уламжлалт соёл, эх газрын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдлыг биеэрээ мэдэрчээ.