Орон нутгийн цагаар наймдугаар сарын 2-нд Украины засгийн газар тухайн өдөр болсон засгийн газрын хуралдаанаар Орос, Беларусь улстай харилцаа холбооны салбарт хамтран ажиллах гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.
1998 оны хоёрдугаар сарын 27-нд Москва хотноо Украин, ОХУ, 1998 оны хоёрдугаар сарын 6-нд Минск хотноо Украин, Беларусь хоёр харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан тухай эх сурвалжид тэмдэглэжээ.