АНУ өөрийн "хүний эрхийн өвчин" болон "ADHD"-ээ эмчлэх ёстой
2024-08-02 16:54:46
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Дотоод хэргийн яам саяхан "Индианчуудын дотуур байрны сургуулийн үнэн мөний тухай санаачилга"-ын мөрдөн байцаалтын тайлангийн хоёрдугаар ботийг нийтэлжээ. 

Тайланд дурдсанаар, Түүхэнд мянга шахам уугуул иргэдийн хүүхэд АНУ-ын засгийн газрын удирддаг эсвэл дэмждэг дотуур байртай сургуульд сурч байхдаа нас баржээ. Тэд бие махбодын хүчирхийлэлд өртөж, шашин шүтлэгээ албадлагаар өөрчилж, төрөлх хэлээрээ ярьсны төлөө шийтгэдэг байжээ. 

Энэ тухай Линь Жянь хэлэхдээ, эл тайланг Хятад тал анхааралдаа авсан. Америк улс байгуулсан түүх бол Индианчуудын цус нулимсны түүх юм. уугуул иргэдийн асуудал бол Америкийн хамгийн том гэм буруу болохыг Индианчуудын дотуур байрны сургуулийн бодит үнэн гэрчилж байна. Америк түүхээс сургамж авч, өөрийн "хүний эрхийн өвчин", бусад орны дотоодод дур зоригоороо оролцдог "Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг"-ээ эмчлэх ёстой гэжээ.