Орон нутгийн цагаар 8-р сарын 4-нд БНАСАУ баллистик пуужингийн тактикийн зэвсгийн шинэ системийг хүлээлгэн өгөх ёслолыг зохион байгуулж, тус орны Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун оролцож, үг хэлжээ.
Мөн өдрийн арга хэмжээний үеэр БНАСАУ-ын цэргийн томоохон аж үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн 250 ширхэг шинэ тактикийн баллистик пуужин харвах төхөөрөмжийг хилийн цэргүүдэд хүлээлгэн өгөв. Ёслолын өмнө Ким Жон Ун зэвсэгт хүчний довтолгооны шинэ зэвсэг болох тактикийн баллистик пуужин харвах төхөөрөмжтэй танилцжээ. Түүнчлэн арга хэмжээний үеэр тэрбээр Хөдөлмөрийн намын Цэргийн төв зөвлөлийн дарга, Ардын армийн жанжин штабын даргын хувиар өмнө фронтын хилийн цэргийн ангиудад шинэ тактикийн баллистик пуужинг тоноглох тухай тушаал буулгажээ.