Нижерийн цэргийн хунт засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Амаду Абдуррахман 8 дугаар сарын 6-ны өдөр үндэсний телевизээрээ мэдэгдэл нийтэлж, Нижер Украинтай дипломат харилцаагаа даруй таслах болно хэмээн мэдэгджээ.
Тэрээр мэдэгдэлдээ "террорист бүлэглэл"-ийг дэмжиж байна хэмээн Украиныг шүүмжилсэн бөгөөд Украины "түрэмгийллийн чанартай үйлдэл"-ийг хэлэлцэж, шийдвэр гаргахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хүсэж байна гэжээ.
Үүнээс өмнө энэ сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Мали Улсын шилжилтийн засгийн газар мэдэгдэл гаргаж, тус орон Украинтай дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн энэ оны 7 дугаар сарын 6-нд, Нижер, Мали, Буркина Фасо гурван орны армийн удирдагчид Нижерийн нийслэл Ниамейд "Сахелийн улсуудын холбоо"-ны гишүүн орнуудын анхны дээд хэмжээний уулзалтыг хийж, "Сахелийн улсуудын холбоо" байгуулснаа зарласан юм.