НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн орлогч төлөөлөгч Хак 6-ны өдөр хэлэхдээ, Газын зурвас дахь мөргөлдөөн үргэлжилж, Израиль нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасаар байгаагийн улмаас тусламжийн үйл ажиллагаа ноцтой хязгаарлагдаад байна. Газын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж хүргэхэд аль болох хурдан туслахыг дахинтаа уриалж байна гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн орлогч төлөөлөгч Хак: Газын зурвасын ард түмэн явсан ч бай, үлдсэн ч бай, эрхбиш хүмүүнлэгийн тусламж авах боломжтой байх ёстой. Гэр орноосоо салж явахаар шийдсэн тэдгээр хүмүүс эрхбиш аюулгүйгээр салж явах боломжтой байх ёстой. Нөхцөл байдал боломжтой болбол, тэднийг гэр орондоо түргэн харихыг заавал зөвшөөрөх ёстой гэжээ.
Хак мөн хэлэхдээ, Газын зурвас дахь хүн амыг их хэмжээгээр нүүлгэн шилжүүлэх нь нийгэм нийтийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байна, хүн амын хэт төвлөрөл, орон байрын хомсдол болон ариун цэврийн шаардлага хангаагүй зэргээс болж, халдварт өвчин гарах эрсдэл нэмэгдсээр байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн гэжээ.