Үер усны гамшгаас аврах 649 сая юанийн санхүүжилт хийжээ
2024-08-07 16:01:18
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдрүүдэд Хятад улсад болсон үер усны гамшгийг бууруулж,  Ляонин, Гирин, Хармөрөн, Аньхүй, Фүжянь, Шаньдүн, Хэнань, Хүбэй, Хүнань, Гуанши, Чүнчин, Сычуань, Шааньши, Ганьсү зэрэг 14 муж, өөртөө засах орон, төвийн шууд харьяа хот далайн хар салхи болон үер усны гамшгаас сэргийлэхэд туслахаар Хятадын Сангийн яам 8 дугаар сарын 6-нд Ус ашиглалтын яамтай хамтран Төвлөрсөн төсвөөс 649 сая юанийн санхүүжилт хийжээ.

Эдгээр санхүүжилтийг голцуу ус ашиглалтын төслийн дэд бүтцийг сэлбэн засах, аюулгүйн эрсдэлийг шалгаж арилгах зэрэг ажилд нөхвөр болгон олгож, ус ашиглалтын төслийн барилга байгууламжуудын үерийн ид үеийн аюулгүй байдлыг баталгаажуулах болно.