Путин: Украины арми Курск муж руу дайрсан нь “томоохон цар хүрээтэй өдөөн хатгалга”
2024-08-08 10:11:31
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 7-нд хэлэхдээ, Украины зэвсэгт хүчин Оросын өмнөд нутгийн Курск муж руу дайрсан нь бас нэг удаагийн "томоохон цар хүрээтэй өдөөн хатгалга" мөн гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн албаны веб сайтын мэдээлснээр, Путин мөн өдөр Курск муж дахь нөхцөл байдлын талаар засгийн газрын гишүүд болон хүчний байгууллагын удирдлагуудтай уулзалт хийжээ. Украины арми Курск муж руу “ялгаваргүй дайралт” хийхдээ янз бүрийн зэвсэг хэрэглэсэн, тэр дундаа энгийн иргэний хэрэглээний барилга руу пуужингаар дайрсан тухай Путин мэдэгдээд, Оросын нийт бүс нутгаас Курск мужид идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг үүрэгджээ.

ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Васильевич Герасимов уулзалтад цахимаар оролцож, Украины арми Оросын нутаг дэвсгэрийг эзлэх зорилгоор 6-ны өдөр Курск муж руу дайралт хийсэн. Оросын арми Украины цэргүүд Курск руу гүнзгийрэхийг хориглож чадсан. Энэ үеэр Украины 100 цэрэг амь үрэгдэж, 215 цэрэг шархадсан бөгөөд 54 хуягт техник, түүний дотор 7 танк устгагдсан гэжээ.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайдын туслах Кузнецов 7-ны өдөр хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, Украины зэвсэгт хүчин 6-ны өдөр Курск муж руу дайрсны улмаас 24 хүн шархадсаны 6 нь хүүхэд байна гэсэн бол ТАСС агентлагийн мэдээлснээр халдлагын улмаас олон хүн амиа алджээ.